2012-01-28
Эрүүл мэндийн зөвлөмж

Эрүүл мэндийн зөвлөгөө Хүүхдийн хоол шим тэжээл . Хүүхдийн өсөлт хурдан , хөдөлгөөн их байдгаас хангалттай илчлэг шим тэжээл бүхий хоол хэрэглэх шаардлагатай . Хүүхэд нь шим тэжээлийн дутагдалд насанд хүрэгчдээс хурдан орж , энэ нь хурц илэрдэг . Хүүхдийн бие махбодийн өсөлт хөгжилтөд хэрэгцээтэй бүх шимт бодисоор хангахын тулд олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэх нь зүйтэй . Хүүхдийг эрүүл чийрэг байлгах , өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хоолны уураг , кальци , төмөр , аминдэм А ба Д зэрэг бодисууд чухал үүрэг гүйцэтгэнэ . Хэдийгээр хүүхдийн бие махбодид илчлэг , шимт бодисын хэрэгцээ их байх боловч хоол боловсруулах замын эрхтэн сул хөгжсөн , багтаамж бага байх тул тэжээллэг , чанарлаг хоолыг бага хэмжээгээр ойрхон зайтай өгөх хэрэгтэй байдаг .
Бичсэн: сургалтын блог | цаг: 11:58 | Зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax